card

Бүтээгдэхүүн

Манай зөөврийн сууц байгууламжийг уул уурхай, барилга орон сууцны компаниуд, аялал жуулчлал амралтын газрууд мөн хувь хүн иргэд өөрсдийн ахуйн хэрэгцээнд хүссэн зориулалтаараа ашиглах боломжтой бөгөөд бид хэрэглэгчиддээ жилийн 4 улиралд ашиглах боломж, авсаархан, хямд өртөг, чанартай тохилог тав тухтай байдлын баталгааг санал болгож байна. Бид бүтээгдэхүүнийхээ хийцлэлд 1-2 жилийн баталгаат хугацаа өгнө.

 БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ

  • Оффис, ажлын байр
  • Амины орон сууц
  • Зуслангын сууц
  • Дэлгүүр, ТҮЦ
  • Хээрийн байгууламж, кемп
  • Харуул хамгаалалтын бай
  • Ариун цэврийн байгууламж, душ
  • Нийтийн байр, агуулах
  • Хөргүүрт контэйнер
  • Ажилчдын цайны газар
  • Орон сууцны тагны доторлогоо, тохижилт
  • Төрөл бүрийн терраз
  • Сүүдрэвч, саравч, савлуур, сандал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДАВУУ ТАЛ

  • Хүссэн байршилдаа зөөж тээвэрлэх боломжтой
  • Богино хугацаанд үйлдвэрлэгдэж бэлэн болно
  • Урт хугацааны эдэлгээтэй
  • Жилийн 4 улиралд ашиглана
  • Орчин үеийн дизайны шийдэлтэй
  • Дулаан, дуу чимээ тусгаарлалт сайн
  • Эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөөгүй

ЗАХИАЛГАТ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Халаалтын систем /цахилгаан тен, шалны халаалт, нам даралтын зуухны халаалт/
  • Нарны энергийн цахилгаан эрчим хүч
  • Халуун хүйтэн ус, бойлер, нөөцийн сав
  • Эйр кондишн, агааржуулалтын систем
  • Бохирын систем
  • Борооны ус зайлуулах систем
  • Душ, суултуур, угаалтуур
  • Тасалгаа, интерьер засал
  • Интернет, ТВ кабель

ҮЙЛДВЭРИЙН БАТАЛГАА

Бид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ хийцлэлд бүтээгдэхүүний нэр төрлөөс хамааруулан 1-2 жилийн баталгаат хугацаа өгөх бөгөөд энэ хугацаанд гарсан үйлдвэрлэлийн хийцлэлийн аливаа асуудлыг компани хариуцна.

Гүйцэтгэсэн ажлууд

Контейнер систем

Энэхүү систем нь 20 ба 40 тн-ын чингэлэгийг захиалагчийн хүссэн зориулалтын дагуу:

  • Ган төмөр хаалга, ПВС, металь вакум цонх суурилуулах
  • Дотор хана, таазанд мод болон төмрөөр давхар рам зангидаж, дулаалгын хөөсөнцөр болон базальтвүүлээр дулаалах, осби болон дсп, өнгөт хавтангаар доторлох, дотор засал хийх
  • Шалыг дулаалгын XPS хөөсөнцөр болон базальтвүүлээр дулаалж, паркет болон хулдаасаар шаллах
  • Цахилгааны дотор монтаж хийж, гэрэлтүүлэг, разетка суурилуулах
  • Нэмэлтээр захиалагчийн хүсэлтээр цэвэр бохир ус, халаалт, эйр кондишн, агааржуулалтын систем, гадна терраз зэргийг суурилуулах боломжтой.

 
Төмөр карказ панель систем

Төмөр карказ панель систем

Энэхүү систем нь захиалагчийн хүссэн хэмжээ, зориулалтын дагуу:

  • Үндсэн рамыг төмрөөр карказ зангидаж босгох
  • Дотор хана, таазанд мод болон төмөрөөр давхар рам зангидаж, дулаалгын хөөсөнцөр болон базальт вүүлээр дулаалах, осби болон дсп, өнгөт хавтангаар доторлох, дотор засал хийх
  • Шалыг дулаалгын XPS хөөсөнцөр болон базальт вүүлээр дулаалж, паркет болон хулдаасаар шаллах, эсвэл бетондох, плита наах
  • Ган төмөр хаалга, ПВС, металь вакум цонх суурилуулах
  • Цахилгааны дотор монтаж хийж, гэрэлтүүлэг, разетка суурилуулах
  • Нэмэлтээр захиалагчийн хүсэлтээр цэвэр бохир ус, халаалт, эйр кондишн, агааржуулалтын систем, гадна терраз зэргийг суурилуулах боломжтой.

Сэндвич панель систем

Энэхүү систем нь захиалагчийн хүссэн хэмжээ, зориулалтын дагуу:

  • Үндсэн рамыг төмрөөр карказ зангидаж босгох
  • Карказ рамд хана болон дээврийн сэндвич хавтан угсарч суурилуулах
  • Шалыг дулаалгын XPS хөөсөнцөр болон базальт вүүлээр дулаалж, паркет болон хулдаасаар шаллах эсвэл бетондох, плита наах
  • Ган төмөр хаалга, ПВС, металь вакум цонх суурилуулах
  • Цахилгааны дотор монтаж хийж, гэрэлтүүлэг, разетка суурилуулах
  • Нэмэлтээр захиалагчийн хүсэлтээр цэвэр бохир ус, халаалт, эйр кондишн, агааржуулалтын систем, гадна терраз зэргийг суурилуулах боломжтой.
Сэндвич панель систем

КОНТЕЙНЕРЫН СТАНДАРТ ХЭМЖЭЭС

Дотор хэмжээ

20 ft 40 ft 40 ft High Cube

Өргөн

2,350 mm 2,350 mm 2,350 mm

Урт

5,896 mm 12,035 mm 12,035 mm

Өндөр

2,385 mm 2,385 mm 2,697 mm

Хаалганы онгойлт

Өргөн

2,340 mm 2,339 mm 2,340 mm

Өндөр

2,274 mm 2,274 mm 2,579 mm

Цэвэр жин

кг

2,150 kg

3,700 kg

3,800 kg

Эзлэхүүн

м3

33.0 cbm 67.0 cbm 76.0 cbm

Ачиж болох ачааны жин

кг

24,850 kg

32,500 kg 30,200 kg